Бизнесийн байгууллагын хөрөнгө, эх үүсвэрт гарсан ажил гүйлгээгээр цаг тухайд нь анхан шатны буюу үндсэн баримтыг бүрдүүлж, зохих дансдаар нь ангилан, журнал, ерөнхий данс хөтөлж, санхүүгийн тайланг англи хэлээр бэлтгэн гаргах арга зүйг судална. Уг хичээлээр нягтлан бодох бүртгэлийн дансны дебет, кредит талуудын утга, давхар бичилтийн систем, худалдан авалтын, борлуулалтын, мөнгөн орлогын болон мөнгөн зарлагын журнал, цалингийн тооцоо, ерөнхий журнал, ерөнхий данс, тохируулгын бичилт, бараа материалын бүртгэл, зарцуулалтын болон үлдэгдлийн өртөг тооцох аргууд, үндсэн хөрөнгийн бүртгэл, элэгдэл тооцоолох аргууд, орлогын тайлан, эзэмшигчдийн өмчийн тайлан, санхүүгийн байдлын тайлан бэлтгэх асуудлуудыг авч үзнэ.