Татвар нь төрийн удирдлагын нэг арга хэрэгсэл болохын хувьд уг харилцаанд оролцогчдын аль аль талын эрх ашгийг тэнцвэржүүлэх зохицуулалтын хүрээ өргөнтэй байдаг нь түүнд онол, практикийн өргөн мэдлэг, ойлголтын үүднээс хандах хэрэгцээг бий болгодог. Иймээс нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн чиглэлээр боловсрол эзэмшиж буй хэн бүхэнд татварын талаарх мэдлэг, чадвараа хөгжүүлэх нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулах, татвараа бүртгэж тайлагнах харилцаанд оролцохын суурь нь юм. Энэ нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэхэд татварын онол, удирдлагын мэдлэг, түүнийг практикт хэрэглэх чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ