Өнөөгийн зах зээлийн хөгжилтэй уялдан нийгмийн бодит шаардлагын дагуу бизнесийн болон хөрөнгйин үнэлгээнд нийтлэг хэрэглэгддэг орлогын, зах зээлийн жишиг үнийн, өртгийн хандлагууд, тэдгээрийг бүрдүүлдэг аргуудын агуулга, мөн чанар, зориулалт, манай нөхцөлд бизнесийн болон хөрөнгийн үнэлгээнд эдгээр арга, хандлагуудыг хэрэглэхэд гарч байгаа бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замыг судална. Мөн хөрөнгийн үнэлгээний объектоос хамаарч газар, бусад үл хөдлөх хөрөнгийн талаарх зах зээлийн мэдээллийг хэрхэн бий болгох, үнэлгээнд холбогдох хүчин зүйлээс хамаарсан тохируулга хийх, манай нөхцөлд орлогыг капиталчлах болон хорогдуулах хувийг хэрхэн тодорхойлох асуудлыг судална.