ОюутанНэвтрэх

МУИС

Хаягдал боловсруулах технологи

3 кредит

Хотын хатуу хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, компост гарган авах, агааргүй орчинд боловсруулах, энерги гарган авах, шатаах, хортой хаягдлын менежмент, ландфилдэх зэрэг технологийн талын асуудлаас гадна хог хаягдлын менежментийн бодлого, хууль эрх зүйн үндэс, үйлчилгээ, үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоо, санхүүжилт, зохион байгуулалт зэрэг асуудлуудыг судална. Мөн хаягдал хийг боловсруулах физик химийн, биологийн, дулааны боловсруулалтын аргуудыг судална. Үйлдвэр болон ахуйн үйл ажиллагаанаас гаралтай хаягдал ус цэвэрлэх механик, биологи болон физик-химийн аргуудын үндсэн зарчим, холбогдох тооцоог хийнэ. ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДАЛ УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛЛАГАА, ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД:Хаягдал ус, эзэлхүүн ба найрлага, Хэрэглээний усан дахь хими-биологийн процесс, Хаягдал усны шинж чанар, найрлага, бохирдлын төрлүүд, хэрэглээний усны экохимийн шаардлага, биомасс, умбуур бодис, органик биет, нитроген, фосфор, хүчиллэг, өтгөн хаягдал БИОМАСС, БИОЛОГИЙН ПРОЦЕСС, БИОЛОГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ Органик биетийн аэробик гетеротропик өөрчлөлт, тэжээл, кинетик, нитрификацийн процесс, хүчиллэгжилт, денетрификаци, биологийн аргаар фосфорыг зайлуулах, анаэробик процесс, явагдах урвалууд, тэжээл, кинетик, хийн бүтээгдэхүүн, анаэробик процессийн орчинд үзүүлэх нөлөө УС ЦЭВЭРЛЭХ МЕХАНИК БА ФИЗИК –ХИМИЙН БА ХИМИЙН АРГУУД Үйлдвэрийн хаягдал ус. Хаягдал ус цэвэрлэх аргууд, Механик цэвэрлэгээ Ус цэвэрлэх физик химийн аргууд, Эвапорцийн арга, Ион солилцолын арга, шингээх аргаар усыг цэвэрлэх, Ус цэвэрлэх физик химийн аргууд, Эксракцийн арга, Перегонка болон ректификацийн аргууд, флотацын аргаар усыг цэвэрлэх, Ус цэвэрлэх химийн аргууд: Тунадасжуулах арга, саармагжуулах, исэдлүүлэх арга.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух