Байгалийн нөөц баялгаас нийлмэл бүтэцтэй нэгдлүүд болон материал гарган авах, үйлдвэрлэх процесс нь олон тооны катализын процесс, катализын урвалуудын дүнд хэрэгждэг. Аж үйлдвэрийн катализын технологийн хичээлээр байгалийн нөөц, түүхий эдийг хувиргах процесст хэрэглэгдэж буй катализаторын сонгомол шинж чанар, идэвхийг хянах, катализаторын идэвхийг бууруулдаг хордуулалт, бөөгнөрөлт, механик задралыг боломжит хэмжээгээр бууруулах, катализаторыг нөхөн сэргээж, дахин ашиглах боломжийг дээшлүүлэх, дулаан болон масс шилжилтэд зохицсон реакторын системийг бий болгох аргуудын талаар судална