Улс орны хөгжил дэвшилд нүүрсэнд тулгуурласан үйлдвэрлэл голлох үүүрэгтэй. Нүүрсний үйлдвэр нь эрчим хүчний болон металлургийн үйлдвэрлэлд хэрэглэгдэх нүүрс үйлдвэрлэхээс гадна сүүлийн үед нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх зэрэг дэвшилтэт технологиор боловсруулан байгальд ээлтэй аргаар эрчим хүч үйлдвэрлэхэд болон химийн бодис, төрөл бүрийн материал гарган авахад нүүрсийг ашиглах болсон. Энэ хичээлээр нүүрсний бүтэц, найрлага, шинж чанар, хувирлын зүй тогтол дээр үндэслэн эдийн засгийн үр ашигтай, зөв зохистой, байгаль болон хүрээлэн буй орчинд хор нөлөө багатай ашиглах, боловсруулах аргуудын талаар судална