ОюутанНэвтрэх

МУИС · Зс

Академик англи хэл 4 (Ахисан)

3 кредит

Уг хичээлийн хүрээнд оюутны унших, бичих, харилцах, сонсох чадвар чадамжийг дээд шатанд хүргэх зорилготой. Суурь шинжлэх ухааны салбаруудын бичвэрүүдийг англи хэлээр уншиж ойлгох, бичих, харилцах чадваруудыг дээшлүүлнэ. Англи хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй оюутнуудад сонгосон сэдвийг гүнзгийрүүлэн эх сурвалжаас хайлт хийн, судалгаа хийх, оршил хэсэг, суурь мэдээлэл, үндсэн цогцолбор болон дүгнэлт бичих, унших, харилцах арга барилуудыг эзэмшүүлнэ. Энэхүү хичээл нь оюутнуудад унших, бичих, харилцах, сонсох, дасгал гүйцэтгэх үед тулгарах асуудлууд, түүнийг гүйцэтгэх арга, чадваруудыг дээд түвшинд ашиглах хэлбэрүүдийг таниулан, дадлагажуулна. Оюутан уншиж, бичиж, сонсож ойлгосон сэдвийнхээ хүрээнд тэмдэглэл хөтлөх, санасан бодсоноо чөлөөтэй, өөрийн үгээр илэрхийлэх, өөрчлөх, оюун дүгнэлт хийх, нэгтгэн дүгнэлт хийх зэрэг академик чадварт суралцах ач холбогдолтой. Академик англи хэл 4 (дээд шат) хичээл нь 3 дадлаас бүрдэнэ – унших, бичих, харилцах дадал.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух

БАГШ