Хүмүүнлэгийн ухаан, Компьютерийн ухаан, Нийгмийн ухаан, Бизнес, Нийгмийн сэтгэл судлал, Ёс зүй сэдвийн хүрээнд: • Коллеж, их сургуулийн хичээлийн лекц сонсож тэмдэглэл хийх, агуулгыг ярих, багаар ажиллаж бусдыг сонсох, гол ба туслах мэдээллийг ялгах, түлхүүр үгсийг ялгаж сонсох, үгийн үе, өргөлтөт үеийг тодорхойлох зэрэг суралцагсдын сонсох чадварыг хөгжүүлэх; • Үгийг зөв дуудах, багаар ажиллаж ярилцах, хэлэлцүүлэг зохионбайгуулах, лекцийн агуулгыг ярих, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, танилцуулга, илтгэл тавих, харилцан ярилцах зэрэг суралцагсдын ярих чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн агуулгатай.