Нийгмийн шинжлэх ухаан, Сэтгэл судлал, Бизнессийн удирдлага, Генетик, Эрүүл мэнд болон Түүхийн шинжлэх ухааны холбогдолтой сэдвийн хүрээнд өгөгдсөн текстүүдээс бичвэрүүдийг мэдээлэл хайж унших, тухайн текстэнд хийгдсэн ерөнхий дүгнэлтэд ашигласан жишээ, баримтын хэрэглээнд дүн шинжилгээ хийх зэрэг чадваруудыг эзэмшинэ. Түүнчлэн унших материалын хам сэдвээс шинэ үгсийн утгыг ойлгох, толь бичгийг оновчтой ашиглах, текстийн бүтцийг зөв таньж агуулгыг бүрэн ойлгох, шинжлэх ухааны бичвэрүүдийн боловсруулалт, түүнд түгээмэл хэрэглэгддэг бичилт хэв маягийг таних дадлуудад суралцана. Бизнесухагдхуунуудын нэгдсэн тодорхойлолтуудад анализ хийх, график бүдүүвчээр үзүүлсэн тоо баримтуудыг ойлгох, бизнес удирдлагын онолыг бодит амьдрал дээрх практик үйл ажиллагаатай харьцуулан ойлгох чадварууд эзэмшинэ. Дэлхий нийтэд яригдаж буй таргалалт, хоол тэжээлийн сэдэвтэй бичвэрүүдийг уншиж ойлгох, бичвэрийн нэмэлт мэдээллүүдэд статистик тоо баримтыг хэрхэн ашигласныг ажиглан анализ хийх, тухайн бичвэрийн гол санаа зорилго юу болох, уншигчид нь хэн байх зэргийг таньж мэдэх дадлууд эзэмшинэ. Текстийн агуулгыг тодотгосон гэрэл зураг, зурган чимэглэл, график, лого зэрэг харах материалыг текстийн гол санааг зөв ойлгоход ашиглах, өгөгдсөн даалгаврын дагуу бичвэрийг өөрийг үгээр илэрхийлэх дадлаа батжуулна.Түүхийн холбогдолтой бичвэрийг унших дадлыг эзэмшиж, түүнд байгаа баримт, тайлбар, жишээг хооронд нь; гарчгийг үндсэн санаа, гол сэдвээс ялгаж таних чадварыг эзэмшүүлнэ.