ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Антропологи, этнографийн судалгааны арга зүй

3 кредит

Энэхүү хичээл нь нийгэм, соёлын антропологийн судалгааны арга зүйн удиртгал хичээл юм. Уг хичээлээр судалгааны ажил буюу хээрийн шинжилгээний ажил (field work) хэрхэн хийх, түүн дээр түшиглэн этнографийн бичвэр хэрхэн бичих гэсэн хоёр үндсэн гол сэдвийг үзэж судлана. Судалгааны ажил хэмээх сэдэвт судлаач тухайн судлагдахуун соёлын дунд хэрхэн нэвтрэн орж, оролцон ажиглах, соёлын зөвлөхүүдээс ярилцлага аван судалгааны мэдээлэл цуглуулах, тэмдэглэл хөтлөх, цуглуулсан мэдээллээ ангилан дүн шинжилгээ хийх тухай хичээл орно. Этнографийн бичвэр бичих хэмээх сэдэвт этнографийн бичвэрийн төрлүүд, хэрхэн бичих тухай хичээл орно. Судалгаа хийх явцад болон этнографийн бичвэр бичих, нийтлүүлэхэд судлаачийн зүгээс баримтлах ёс зүй болон социологийн ухаанд ихэнхидээ хэрэглэгддэг тоон судалгааны аргууд, тэдгээрийг ямар нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой болох тухай товч танилцуулна.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух