ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Хүний остеологи

3 кредит

Анатомийн шинжлэх ухааны судалгааны арга, тулгуур ойлголт, нэр томьёо, Анатомийн олон улсын нэршил, Эх биеийн яс (багана нуруу, өвчүү, хавирга, цээжний бүтэц), Толгойн яс (тархины ба нүүрний хэсгийн яснууд, толгойн бүтцийн хэсгүүд, толгойн яснуудын заадал), Дээд мөчдийн яс (дээд мөчдийн бүслүүрийн болон гарын яснууд, бугалга, шуу, богтос, сарвуу), Доод мөчдийн яс (доод мөчдийн бүслүүрийн болон хөлийн яснууд, дунд чөмөг, шилбэ, тавхайн яснууд), биеийн булчингийн бүтэц, үе холбооны тухай авч үзнэ. Семинарын хичээл дээр хүний биеийн бүтэц зүйн зурагт, видео болон биет үзүүлэн, бусад материал дээр ажиллаж дадлага хийнэ. Хичээлийн сүүлийн хагаст 13-р долоо хоногт монголын нутгаас олдсон түүхэн янз бүрийн үед хамаарах эртний хүний олдворын тухай мэдээллээр бие даалтын ажил хийж хамгаална.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух

БАГШ