ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Эдийн засгийн антропологи

3 кредит

Эдийн засгийн антропологи хичээлээр хүмүүс нийгмийн бүлэг дотор материаллаг ертөнцийг хэрхэн ашиглаж, амьдарч, өөрийгөө илэрхийлж байгааг судална. Зарим сурах бичигт тодорхойлсончлон хүмүүс хэрхэн амь зууж байгаа талаар цогц мэдлэг олгоно. Энэ хичээлээр үйлдвэрлэлийн хэлбэрүүд буюу анчин түүвэрчин, мал аж ахуй, цэцэрлэгийн аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр зэрэг эдийн засгийн системүүдийг онолын болон практик түвшинд авч үзнэ. Мөн бэлэг, бартэр зэрэг солилцооны хэлбэрүүд, мөнгө ба санхүү, эд юмсийн нийгмийн амьдрал ба үнэ цэнэ, зах зээлийн болон ёс суртахууны эдийн засаг, даяршил ба хэрэглээ, марксист-либерал-феменист эдийн засгийн хандлага, субстанивист-формалист маргаан, зэрэг онол сэтгэлгээг шүүмжлэлт байр суурьнаас авч үзнэ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух