ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Ураг төрөл, гэр бүл, жендэр

3 кредит

Ураг төрлийн антропологийн гол хоёр судлагдахуун нь гэр бүл болон жендэрийн тухай асуудал юм. Энэ хичээлээр гэр бүл болон өрхийн талаарх ойлголт, гэрлэлт түүний хэлбэрүүд эдийн засгийн байдалтай хэрхэн холбогдох, удам залгах болон өв залгамжлалын тухай ойлголт, жендэрийн ялгаа түүний нийгэм, соёлын мөн чанар, нийгэм дэх гэр бүлийн дотоод хувийн асуудал болоод түүнтэй эсрэгцэх гэр бүлийн гадаад олон нийтийн ойлголт хоёрын харьцаа холбоо эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн үүрэг рольтой хэрхэн холбогддог зэрэг асуудлуудыг судална. Тус хичээл лекц, семинарын хоёр хэлбэрээр явагдана. Хичэээлийн гарын авлагууд англи хэл дээр байдаг учраас онолын мэдлэгийг лекцийн хэлбэрээр олгохын зэрэгцээ лекцийн сэдэвтэй холбоотой англи хэл дээрх материалыг оюутнуудаар уншуулж, семинарын хичээлийг харилцан ярилцах, мэтгэлцэх хэлбэрээр зохион байгуулна. Мөн тодорхой сэдвүүдийг тайлбарлуулан бичүүлэх буюу шүүмжилсэн, асуудал дэвшүүлсэн эссе бичүүлнэ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух