ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Био-антропологи, археологийн тоон судалгааны арга зүй

3 кредит

Антропологи, археологийн тоон болон чанарын судалгааны анхдагч материалыг эмхлэн нэгтгэж боловсруулахад хэрэглэгддэг статистикийн судалгааны үндсэн аргуудыг үзэх болно. Төвлөрлийн болон хэлбэлзлийн статистик үзүүлэлтүүдийг тооцоолох (арифметик болон геометр дундаж, жинлэсэн дундаж үзүүлэлт, стандарт хэлбэлзэл, вариац буюу дисперс, вариацийн коэффициент, статистикийн үзүүлэлтүүдийн алдаа) Тархалтын хуулиуд, тэдгээрийг статистикт хэрэглэх (тархалтын тухай ойлголт, хэвийн тархалт, Пуассон тархалт, хэвийн тархалтын муруй) Магадлалын тухай ойлголт, түүнийг тооцоолох (магадлал тооцоолох аргууд, магадлалын дүрмүүд, магадлалын хүснэгтийг статистикийн тооцоололд ашиглах) Статисткийн үзүүлэлтүүдийн магадлалыг тооцоолох (статистикийн үзүүлэлтүүдийн алдааг тооцоолох, Стьюдентийн критери, t - тест, F - тест) Онолын болон ажиглалтын дүнг жиших (χ2 тест, түүний магадлал)

Энэ хичээлийн талаар AI-аас асуух