ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Соёлын өвийн бодлого, хадгалалт, хамгаалалт

3 кредит

Соёлын өв нь үндэстэн байгуулах, үндэсний үзэл, ижилслээ илэрхийлэх, уламжлалыг сэргээх, өв эзэмших, бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлал хөгжүүлэх эх сурвалж болдог. Соёлын өв гэдэг ойлголтыг түүхэн өөр нөхцөлд болон нийгмийн ялгаатай бүлэглэлүүд өөр өөрөөр ойлгон тодорхойлж, ангилан ялгаж байдаг. Уг хичээлээр соёлын өвийг тодорхойлох ялгаатай ойлголтууд, тэдгээрийн нэгдэл, зөрчил, төрийн бодлого, арга ажиллагаа, түүнд гарч буй өөрчлөлт, соёлын өвийн менежментийн үйл ажиллагаа явуулдаг ТББ, хувийн хэвшлийн оролцоо, хууль эрхзүйн зохицуулалт зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Монголын жишээн дээр анализ хийж, соёлын өвийн бодлогын өнгөрсөн, одоо, ирээдүйн төлвийг харж тодорхойлно.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух

БАГШ