Уг хичээлээр бүс нутгийн ард түмний соёлын ижилслээр өөрийн өвөрмөц төрхтэй шашин шүтлэгийн систем үүсэн улмаар угсаатны ижилслийн / монголчуудын / нэгэн хүчин зүйл болсон хийгээд уг нутагт дэлгэрч байсан олон шашны дундаас бөө мөргөл, буддын шашин хоёр голлосон үйл явц хийгээд шашны зан үйл, үзэл номлолын хувьд хэрхэн сүлэлдэж онцгой шинжтэй болсон тухай авч үзнэ . Мөн орчин үед тухайн бүс нутагт өрнөж буй уламжлалт шашны сэргэлт болон энэ үйл явцад гарч буй зарим үзэгдлийн талаар авч үзэх юм.