ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Хөгжлийн антропологи: Даяаршил ба либерализм

3 кредит

Хөгжлийн антропологи нь антропологийн бусад салбар ухаанаас харьцангуй хожуу үед “гуравдагч орнууд” гэгдэж байсан улс орнууд болон жижиг үндэстэн угсаатнуудын хөгжил, орчин үежих үйл явцыг судлахтай уялдан гарсан шинэ салбар юм. Энэ хичээлээр хөгжил хэмээх ухагдахуун түүхийн явцад хэрхэн үүсэж, өөрчлөгдөж ирсэн, хөгжлийн тухай үндсэн онолууд болох орчин үежилт, хараат байдлын онол, пост-модерн онол, хөгжил хэмээх ухагдахуунтай уялдан хамаарах орчин үежилт, даяаршил, либерализм, тогтвортой хөгжил, байгал орчин, хүн ам, ядуурал, орон нутгийн оролцоо, оролцооны хөгжил, судалгаа, уугуул нутгийн иргэд, жендер, иргэний нийгэм зэрэг гол ойлголтууд, хөгжлийн төслүүд дэх антропологичдын оролцоо, шүүмж зэрэг сэдвүүдийг задлан шинжилнэ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух

БАГШ