Тус хичээлийн гол агуулга нь Монгол болон Дотоод Азийн хөрш орнууд болох Орос, Төв Азийн талаарх судалгаан дээр төвлөрөх болно. Тиймээс, дурдсан газар нутагт хийсэн антропологийн сонгодог бүтээлүүдийг голлон авч үзэх удиртгал хичээл юм. Үүнд, Орос, Төв Азийн улс төр, эдийн засгийн байдал, нийгмийн асуудал, шашин, хүйс, Төв Азийн нөхцөл байдал дахь ислам болон колоничлолд холбогдох асуудлууд гэх мэт сэдвүүд багтана. Хичээлийн ерөнхий агуулгаар антропологийн түгээмэл маргаантай асуудлууд болон эдгээр газар орнуудын талаарх тайлбаруудыг танилцуулна.