Монголчуудын угсаа гарвалын түүх нь Монгол угсаатан (ард түмэн) бүрэлдсэн түүх юм. Иймд Монголчуудын угсаа гарвалын системийг ойлгон, монгол угсааны аймгуудын угсаатан бүрэлдэх үйл явцад гүйцэтгэсэн үүрэг, монгол угсааны аймгуудын хэл, соёл, сэтгэлгээний хувьд адилсах үйл явцыг танин мэдүүлэхэд хичээлийн гол зорилго оршино. Монголчуудын хэл, соёл, сэтгэлгээний адилсал нь Монголын ард түмэн оршин тогтнох үндэс болохыг ойлгохын зэрэгцээ, нүүдэлчдийн овгийн бүтэц, нүүдэлчдийн нийгмийн зохион байгуулалт, түүний бүтцийн онцлогийг танин мэдэхэд хичээлийн зорилго чиглэгдэнэ