ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Араб хэлний хэл зүй 1

3 кредит

Тус хичээлээр араб хэлний цагаан толгойн үндсэн үсгүүд тэдгээрийн онцлог шинж, мөн араб хэлний цагаан толгойн нэмэлт үсгүүд болох фатха, дамма, кэсра, сукуун, мадда, шадда, танвин, хамза, тамарбута зэргийг үзнэ. Араб хэлний нэр үгийн тодорхой ялгац гишүүн ال аль-ийн хэрэглээ нарны, сарны үсгүүдийн онцлог ялгааг дэлгэрэнгүй судална. Араб хэлний үгийн үндсийг зөв олж сурах нь маш чухал бөгөөд ингэснээр толь бичиг ашиглахад маш дөхөм болдог. Семит овгийн, нугархай хэв шинжит энэ хэлний үгс нь хувилахдаа угтвар, дагавар, оруулбар зэргээр хэлбэрждэг бөгөөд хувилсан үгийн язгуурыг зөв таних нь амаргүй байдаг. Иймээс туслах үсэг буюу үг хувилгах арван үндсэн үсгийг мэдэх нь чухал юм. Эдгээр нь ا ل ي و م ت ن س ه болно. Тус хичээлийн агуулгын хүрээнд хэлзүйн үндсэн дүрмүүдийг авиазүйн төвшинөөс эхлэн үгзүй, өгүүлбэрзүйн төвшинд үзэж судална. Үүнд: араб хэлний үгийн бүтэц, ялангуяа нэр үгийн хувилал буюу тоо, тийн ялгал, биед хамаатуулах нөхцөл, биеийн төлөөний нэр, тэмдэг нэр, түүний давуу, эрчимжүүлсэн зэрэгүүд, тооны нэр, түүний ангилалууд, үйл үгийн одоо, өнгөрсөн цаг, захирах, хүсэх төлөвүүдийг тухайлан авч үзнэ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух