ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Араб хэлний хэл зүй 2

3 кредит

Тус хичээлийн агуулгын хүрээнд хэлзүйн үндсэн дүрмүүдийг үгзүй, өгүүлбэрзүйн төвшинд үзэж судална. Аливаа гадаад хэл сурах үйл явц нь унших, бичих, ярих, сонсох чадварыг эзэмших явдал юм. Энэхүү чадваруудад тулгуурлан араб хэлний үгийн бүтэц, ялангуяа биеийн төлөөний нэр, түүний өгүүлбэрт хэрхэн зохицох байдал, тэмдэг нэрийн утгыг хэрхэн өөрчлөх зүй тогтол, үйл үгийн орчин цагийн араб хэлний хэлзүйн үндсэн дүрмүүдийг авиазүй, үгзүй, өгүүлбэрзүйн төвшинд үзэн судална. Гурван үсэгт үйл үгийн түгээмэл хэрэглэгддэг төрлүүдийн үйл үгийн өнгөрсөн цаг масдаруудыг үзэх бөгөөд эдгээрийн үүрэг, хэрэглээний онцлог байдлыг дэлгэрэнгүй үзнэ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух