Орчин цагийн араб хэлний хэлзүйн үндсэн дүрмүүдийг авиазүй, үгзүй, өгүүлбэрзүйн төвшинд үзэн судална. Түүнчлэн араб хэлний үгийн бүтэц, нэр үг, үйл үгийн хувилалуудыг үзнэ. Үүнд араб хэлний нэр үгийн хоёр тооны нөхцөл нь (ани) бөгөөд олон тооны зөв хэлбэрийн нөхцөл нь эр хүйсийн үгэнд (уна), эм хүйсийн үгэнд (аатун) болно. Араб хэлэнд биед хамаатуулах нөхцөл буюу хам төлөөний нэр нилээд түгээмэл хэрэглэгдэнэ. Эдгээр I, II, III бие, ганц, хоёр, олон тоо, эр , эм хүйсийн нөхцөлүүдтэй. Араб хэлний тийн ялгал тэдгээрийг дэлгэрэнгүй үзнэ. Араб хэл үйл үгийн олон төрөлтэй. Гурван үсэгт I төрлийн үйл үгийн өнгөрсөн цаг, одоо-ирээдүй цаг, үйл үгийн төлөв, захирах хүсэх, үйл үгийн хэв, үйлдэгдэх хэв, энэ төрлийн үйл үгийн масдаруудыг үзэх бөгөөд эдгээрийн үүрэг, хэрэглээний онцлог байдлыг дэлгэрэнгүй үзнэ.