Тус хичээлээр араб хэлний цагаан толгойн үндсэн үсгүүд тэдгээрийн дуудлагыг сонсоод ялгаж сурахаас гадна, араб хэлэнд байх ижил үсгүүдийг зөв дуудаж сурах. Тухайлбал: араб хэлний цагаан толгойд гурван Х, гурван З, хоёр Д, хоёр С гэх мэт нэг үсэг нь хэд хэд байх бөгөөд эдгээр нь дуудлагын ялгаатай байдаг. Тиймээс тухайн үсгийг зөв дуудаж, ялгаж сонсох нь маш чухал юм. Зөвхөн араб хэлэнд байх бусад хэлэнд байхгүй хэмээгдэх хэлний ض авиа нь (d)(z) хоёрын дундуур хэлэгдэх бөгөөд энэ мэтчилэн зөв дуудаж сурах зайлшгүй шаардлагатай үсгүүдийг зөв дуудаж сурснаар аливаа үгийг зөв уншиж, сонсож ойлгох боломжтой билээ.