ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Дэлхийн эртний агуу соёл иргэншлүүд (НУС-ын мэргэжлийн суурь)

3 кредит

Тус хичээлээр археологийн шинжлэх ухааны мөн чанар, судалгааны үндсэн арга зүйнүүдэд суралцахаас гадна эртний соёл иргэншлүүдийн үүссэн замнал болон шалтгаан, оршин тогтнуулж байсан тогтолцоо, хүчин мөхөстөхөд хүргэсэн хүчин зүйлс зэрэг олон талын ойлголтуудыг хэрхэн археологийн хэрэглэгдэхүүнээр дамжуулан боловсруулдаг үйл явцтай танилцана. Ингэхийн тулд хүний (Homo sapiens sapiens) гарал үүслээс эхлүүлээд дэлхийн өнцөг бүрд хэзээ, яаж очин суурьшсан болох; анхны суурингуудын үүсэл, хөгжил; анхны хотууд бий болох нийгэм-соёл-эдийн засгийн үндэс; анхны төрт улсууд, соёл иргэншлүүд зэрэг сэдвүүдийг хөндсөн судалгаануудыг авч үзнэ. Ингэснээр энэ хичээлийн хөтөлбөрт багагүй хэмжээний цаг хугацаа, орон зай багтсан болно. Сэдэвчилсэн лекц болон семинар дээр дэлхийн нэг хэсгийн соёл иргэншлийн судалгааг танин мэдэхээс гадна тус судалгаанд ашигласан орчин үеийн археологийн арга зүй, шинжилгээнүүдийн үр дүн хэрхэн бидний ойлголтыг баяжуулж, гүнзгийрүүлж байгааг хэлэлцэх болно.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух

БАГШ