Монголын тал хээр өндөрлөгт мандан бадарч байсан эртний төрт улсуудын түүхэнд холбогдох археологийн дурсгалууд дотроос тэдний үйлдвэрлэх аж ахуйд хамаарах дурсгалуудын тухай түүхийн он цагийн үечлэлийн дагуу бүрэн мэдээллийг олж авна. Мөн одоог хүртэл түүхийн судалгааны нэг чухал асуудал болж буй нүүдэлчид яагаад хүчирхэг улс гүрнийг байгуулж байсан бэ? гэдэг асуудлыг тэдний үйлдвэрлэлх хүчний бодлоготой уялдуулан сүүлийн үеийн судалгаанд тулгуурлан археологийн шинжлэх ухааны судалгааны үүднээс тайлбарлан хүргэх болно.