ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Монголын чулуун зэвсгийн археологи

3 кредит

Өнөөгийн судалгааны байдлаар 1 саяас 800 мянга орчим жилийн өмнөөс Монгол нутагт хүн суурьшсан нь тогтоогдсон бөгөөд доод, дунд, дээд палеолит, мезолит, неолитын үеийн томоохон бууц суурингийн дурсгалын тухай энэ хичээлд цэгцтэй авч үзнэ. Чулуун зэвсэг үйлдвэрлэлийн хөгжлийг хайрган болон гилбэр зэвсгийн үйлдвэрлэл, леваллуа, мустьен чулуун зэвсгийн үйлдвэрлэл, ялтсан ба бичил ялтсан зэвсгийн үйлдвэрлэлийн арга барилын хүрээнд судална. Дээд палеолитын үеэс хүмүүс элдэв гоёл чимэглэлийн зүйл хийж хэрэглэх болсон сэтгэлгээний томоохон өөрчлөлтийг тодорхойлно. Голоцены үеийн уур амьсгалын огцом хувьсал хүмүүсийн ахуй амьдралд чухал нөлөө үзүүлсэн. Мезолитын үеийн анчин түүвэрлэгчид шавар сав суулга хийж амьдрал ахуйдаа хэрэглэх болжээ. Неолитын үеэс цэнгэг усны эх үүсвэр буюу баянбүрдэд тулгуурласан ахуй амьдралын хэлбэр тогтсон бөгөөд үйлдвэрлэх аж ахуйн эх үүсвэр тавигджээ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух