Монголчуудын архивын нөхөн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, тоо бүртгэл, ашиглалтын түүхэн уламжлал ба шинэчлэл, Монгол улсад үндэсний архивын нэгдсэн сан хөмрөг үүсч, төрийн архивууд байгуулагдаж хөгжсөн түүхийг үзнэ. Мөн ардын хувьсгалаас өмнөх болон дараах үеийн архивын хөмрөг үүсгэгч байгууллагуудын архивын баримтын агуулга, бүрэлдэхүүн, онцлог, бичгийн хэв хэлбэрийг баримтанд тулгуурлан судална. Өнөөгийн архивын албаны бүтэц, зохион байгуулалт, төрийн архивуудын тогтолцоо, удирдлага, чиг үүргийг архив тус бүрээр нь нарийвчлан авч үзнэ.