Археологич болгон хээрийн нөхцөлд олдворыг хадгалж хамгаалах аргазүйг эзэмшсэн байх ёстой. Ялангуяа, төрөл бүрийн модон эдлэл, бөс даавуу, арьс шир, хивс нэхмэл, ханын зураг зэрэг нь онцгой нямбай ажиллагаа, арчилгаа шаардана. Иймээс томоохон шинжилгээний ангид мэргэжлийн сэргээн засварлагчид ажилладаг. Тус хичээлээр орчин үеийн археологийн сэргээн засварлалт, олдворыг хадгалж хамгаалах аргазүйг археологийн даавуу, зөөлөн эдлэлийн жишээн дээр судална.