Урлаг нь хүний амьдрал, соёлын чухал салшгүй хэсэг юм. Урлагийн философи нь урлагийн төрлөөр илэрхийлэгдэж байгаа ахуйн гоо сайхны үнэт чанарыг ойлгох, тодорхойлох үүрэгтэй. Урлагийн үзэгдэлд гарсан хувьсал өөрчлөлтийг соёлын хөгжилтэй холбон тайлбарлахаас гадна хүнээр бүтээгдсэн урлагийн бүтээл, түүхийн агуулгаар өгүүлэгдэж буй үнэний тухай сургаал, амьдралын утга учир, мөн чанар, шударга ёс, сайхан, гайхамшгийн тухай төсөөлөл, аймшиг, гутамшиг, муухайн тухай дүрслэл, хүний үүрэг, зорилгыг ойлгоход зориулагдана.