Дорнын хөгжмийн түүх хичээлээр ази, дорно дахины хөгжмийн түүх, үүсэл, хөгжил, үечлэлийн асуудал, дорнын хөгжмийн нэртэй төлөөлөгч, Энэтхэг, Хятад, Япон, Солонгос. Дорнын хөгжмийн нот тэмдэглэгээний асуудлууд, хөгжмийн урлагийн онцлогийн тухай. Монголын хөгжмийн түүхийн судлах зүйл, эртний үеийн хөгжмийг ангилах, системчлэх, дуу хөгжим үүссэн тухай, гадаад дотоодын эрдэмтдийн судалгааны тухай, XIII-XVI зууны үе, 1921-1960 оны үе, үзэл сурталжсан урлагийн агуулга, хэлбэр, жишээ баримт, хөгжмийн шинэ үе, чөлөөт сэтгэлгээний урлаг, өрнө дорнын урлаг чиглэлийн нөлөө, ардын дуу хөгжмийн ангилал, төрөл, хэлбэр, донж маяг, нэрт төлөөлөгчид, урлахуйн арга барил, өөрчлөлт, хувьслын тухай. Монголын дуу хөгжмийн алдарт хүмүүсийн намтар, уран бүтээл, онцлогтой нь танилцана. Монголын болон дорно дахины орнуудын бүжгийн урлагийн олон төрөл зүйлсийн үүсэл ба хөгжлийн үйл явц, шашны уламжлалт театр, түүний бүрэлдэхүүн хэсэг болох ардын ба үндэсний сонгодог бүжгийн хэв шинж, онцлог, нийтлэг ба өвөрмөц тал, уламжлал ба шинэчлэлийн тухай асуудлыг уран сайхны хөгжлийн гадаад ба дотоод хүчин зүйлүүдийн онцлогтой уялдуулан судална. Дорнын хийгээд монгол уран зураг тодорхой түүхийн хөгжлийн үе шатыг туулсан уран сайхны сэтгэлгээний тогтолцоо бүхий биеэ даасан дүрслэхүйн хэлтэй, төрөл юм. Төв Азийн дүрслэх урлагийн салшгүй хэсэг болсон “Монгол зураг” нь хадны сүг зургаас эх авч аажмаар хөгжихдөө Хүннү, Сүннү, Түрэг, Хятан, Перс, Уйгур, Тайгад, Төвд зэрэг эртний улсуудад дэлгэрсэн торгон зураг, чулуун зураг, сүм дуганы туурган зураг, хөрөг болон байгалийн, минатюр зураг зэрэг зэргэлдээ соёлын харилцан бие биедээ нөлөөлж ирсэн баялаг сурвалжтай хийгээд сонгодог монгол зургийн хөгжилд Энэтхэгийн урлахуйн ухааны тиг хэмжээ, Балба болон Хожуу Төвдийн танка зураг чухал нөлөө үзүүлсэн тухай агуулагдана.