Биологийн хичээлээр дээрх асуудлыг шийдвэрлэхэд суралцагчдын идэвхтэй оролцоог хэрхэн хангах, суралцагчдыг нэгдмэл зорилготой хичээлд оролцоход багш хэрхэн сайн туслагч байх, ангид итгэл нөхөрлөлийн уур амьсгалыг хэрхэн бүрдүүлэх, бодит амьдралтай яаж холбох, суралцагчдыг шинжлэн судлах үйл ажиллагаанд хэрхэн нэгдүүлэх зэрэг үйлийг зохион байгуулах мэдлэг, ур чадвар, ёс зүй, харилцааны соёлын асуудлыг хөндөнө. Хичээлээр ялгаатай байдлыг хэрэгжүүлэх чадварт суралцана. Биологийн хичээлийн хувьд учир шалтгаан, харилцан хамааарал, хүүхдийн өмнөх төсөөлөл, өмнөх мэдлэг ба мэдлэг бүтээх үйл ажиллагаа, суралцагчид хэл, соёл, үндэс угсааг үл харгалзан хамтран харилцаж биологид суралцах, биологийг сурахад гадаад хүчин сэдэл, хүчин зүйлсээс илүүтэй дотоод хүчин зүйл өөрийн хариуцлага чухал гэдгийг онцлон судлана. Сурагчдаар мэдлэг бүтээлгэх үйлийг удирдах, багаар ажиллуулах, хэлэлцүүлэг хийх болон хичээлийн төрөл хэлбэр бүрт тохирох хичээлийн аргыг судлана.