Тус хичээлийн лекцээр өнөөдөр дэлхий даяар ашиглаж байгаа молекул биологийн лабораторийн үндсэн аргачлалуудын үндэс, мөн чанарыг зааж, тус аргачлалуудыг үлгэр протокроын дагуу лабораторийн дадлагатай уялдаатай байхаар семинар дээр баталгаажуулна. Хичээлийн агуулга ерөнхий 4 хэсэгт хуваагдсан байна: нуклейн хүчилтэй ажиллах, трансформаци, рекомбинант уураг бий болгох, генийн нийлэгжлийн судалгаа.