Хроматографи нь нарийн нийлмэл найрлага бүхий холимгоос өөрийн сонирхож буй нэгдлийг ялгаж салгах, дүн шинжилгээ хийхэд хэрэглэгддэг физик арга зүй юм. Энэхүү хичээлд хамрагдсанаар хроматографийн хэлбэрүүд (нимгэн үеийн хроматографи, өндөр мэдрэмжит шингэний хроматографи, хийн хроматографи, аффины хроматографи гэх мэт)-тэй танилцаж, ажиллах зарчим, бүтэц, суурь онолын талаарх мэдлэгээ арвижуулж, лабораторийн туршилт хийх арга техникт суралцана.