ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Экологийн биофизик

3 кредит

Энэ хичээлийн лекцийн явцад оюутнууд физикийн судалгааны арга ба зарчмуудыг хэрэглэн амьд организм хүрээлэн байгаа орчинтойгоо хэрхэн харилцан үйлчилж байгааг судлах арга барилд суралцана. Оюутнууд амьд организмыг хүрээлэн байгаа бичил-орчны физик хүчин зүйлүүд (агаарын температур, чийг, даралт, салхины хурд ба чиглэл, цацраг, хөрсний чийг ба температур)-ийг тодорхойлох, эдгээр хүчин зүйлүүдийн өөрчлөлтөнд организм хэрхэн хариуцаж байгааг масс (ус, усны уур, нүүрстөрөгчийн давхар исэл, хүчилтөрөгч) ба энергийн урсгалаар тооцоолох арга барилд суралцана. Энэ хичээлийн лабораторын ажлуудаар оюутнууд экологийн биофизикд хэрэглэгддэг арга, багаж төхөөрөмжүүдтэй танилцана. Энэ хичээлийг экологийн оюутнуудаас гадна, ой, биологи, биологийн нөөц судлал ба багшийн ангийн оюутнууд судлахад илүүдэхгүй гэдгийг тэмдэглэе.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух