ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Хүлэмжийн хийн агууламж ба урсгалын физик

3 кредит

Энэ хичээлийн лекцийн явцад оюутнууд физикийн арга ба зарчмуудыг хэрэглэн амьд организм хүрээлэн байгаа орчинтойгоо хэрхэн харилцан үйлчилж байгааг судлах арга барилд суралцана. Биофсер, атмосфер хоёрын хоорондох хүлэмжийн хийн урсгалын тухай ерөнхий ойлголт. Экосистемийн фотосинтезээр зохицуулагдах урсгалууд. Экосистемийн амьсгалаар зохицуулагдах урсгалууд. Хөрсний амьсгалаар зохицуулагдах урсгалууд. Биосфер ба агаарын хоорондох дэгдэмхий хийн урсгалууд. Хөрс, ургамал, агаарын хооронд явагдах урсгалууд. Говь, хээрийн экосистемийн фотосинтез, амьсгал, хөрсний амьсгал хэмжих аргууд. Ойн экосистемийн фотосинтез ба амьсгал хэмжих аргууд. Энэ хичээлийн лабораторын ажлуудаар оюутнууд экологийн биофизикд хэрэглэгддэг арга, багаж төхөөрөмжүүдтэй танилцана

Энэ хичээлийн талаар AI-аас асуух