ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Биологийн нөөцийн экономикс

3 кредит

Сонгодог эдийн засагт аливаа бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт, хэрэгцээ, нийлүүлэлт, ажиллах хүч, цалин хөлс, ашигийн асуудлыг авч үздэг бол байгалийн нөөцийн эдийн засагт байгаль орчин түүний нөөц баялаг, эдийн засгийн хоорондын хамаарал, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн асуудлыг судална. Эдийн засгийн уламжлалт болон хүрээлэн буй орчны талаарх хандлагууд, микро, макро эдийн засгийн асуудлууд, хүн амын өсөлт, хэрэгцээ, биологийн төрөл зүйлийн хомсдол, байгалийн нөөцийн сэргээгдэх, үл сэргээгдэх баялагийн ашиглалт, тэдгээрийн үнэ өртөгийг тооцоолох аргуудтай танилцана. Экологийн болон хүрээлэн буй орчны эдийн засаг хоорондын ялгаа. Аливаа эдийн засгийн үйл ажиллагаа нь хүрээлэн буй орчинд учруулах сөрөг нөлөөлөл хамгийн бага байхаар хэрхэн оновчтой төлөвлөн явуулах, нөөцийг яаж үр ашигтай хуваарилах асуудлыг авч үзнэ. Мөн эдийн засаг, популяци, хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн тогтвортой хөгжил, менежментийн талаарх үндсэн ойлголтуудыг танилцуулахад оршино.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух