Энэхүү хичээлээр биотехнологийн процессын үндсэн үе шат болох upstream, midstream процессуудын онолын тооцоог бактери, дрожжийн эс дээр турших, хэрэглэх, гарсан үр дүнг онолын материалтай харьцуулан тооцоолох, нэгтгэн дүгнэхэд суралцана. Микроорганизмын тэжээлийн орчин сонгох, тэдгээрийн төрлүүд, тэжээлийн орчныг өсгөвөрлөлтөнд бэлтгэх, эсийг сэргээх, өсгөвөрлөлтөд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тогтоох, өсгөвөрлөлтийн явцад микроорганизмын эсийг тоолох аргууд зэрэг үндсэн ойлголтуудыг судалж, арга зүйг эзэмшинэ.