Энэ хичээлээр оюутнуудад биосенсор, биосенсорын технолог ба түүнийг эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг сахих ба орчны хүчин зүйлийн мониторинг хийхэд хэрэглэх тухай мэдлэг олгоно. Лекц ба лабораторын хичээлээр биосенсорын хийц, маягт их анхаарал хандуулна. Энэ хичээлээр фермент, эсрэг бие ба ДНХ мэтийн биомолекулыг гэрлийн, цахилгаан химийн ба бусад хувиргагцуудтай хэрхэн хослуулдаг тухай мэдлэг олгоно. Хичээлийн бүхий л явцад биосенсорын технологийн үндсийг оюутнуудад ойлгуулахад анхаарлаа төвлөрүүлэнэ. Энэ хичээлийг үзсэний дараа оюутнууд хялбар биосенсорыг зохион бүтээж, түүнийгээ амьд ертөнцөд юу болж байгаа тухай мэдээлэл авахад хэрэглэх чадвартай болох юм.