Бодисын солилцооны процесс гэдэг нь амьд эсэд явагдах химийн урвалуудын цогц нийлбэрийг хэлдэг ба энэ хүрээнд эсийн олон талын үйл ажиллагааг хамааруулан авч үздэг. Иймд энэхүү хичээлээр бодисын солилцооны инженерчлэлийн үндсэн зарчим, энэ салбар дахь сүүлийн үеийн судалгаа шинжилгээний үр дүн болон тэдгээрийг биотүлш, биобүтээгдэхүүн тухайлбал, эм биобэлдмэлийн үйлдвэрлэл, боловсруулалт зэрэгт хэрхэн ашиглаж байгааг судлана.