Энэ хичээл нь технологи ашиглан хичээл, ангийн зохион байгуулалтыг дэмжих, сайжруулах аргад төвлөрнө. Микрософт Оффисийн хэрэглээний программ болон бусад программыг ашиглан бүтээлч аргаар сургалтыг хэрэглэгдэхүүн бэлтгэх асуудлуудыг хамруулан судална. Мөн ухаалаг самбар ашиглан хичээл зохион байгуулах арга зүйтэй танилцаж тодорхой сонгосон сэдвийн хүрээнд багш мэргэжлийн бусад хичээлээр эзэмшсэн мэдлэг чадвараа нэгтгэн иж бүрэн хичээлийг ухаалаг самбар ашиглан зохион байгуулах хичээлийн бүрэн төлөвлөлт боловсруулна.