Органик биш нэгдлийн синтезийн уламжлалт болон орчин үеийн арга текникийг судлан шинэ нэгдэл гарган авах арга барил эзэмшинэ. Эдгээр арга (золь-гелийн арга, хуурай ба нойтон арга, нунтаглалтын арга)-ыг эзэмшсэнээр аморф материалаас дан ганц цэвэр талст нэгдэл гарган авах, нимгэн үет, сүвэрхэг болон наноматериал гарган авах арга чадвартай болно.