Нефть химийн түүхий эдээс синтезийн чухал үүрэгтэй нүүрсустөрөгчид болон олон төрлийн полимер гаргах мономер үйлдвэрлэх технологи химизмийг оюутнуудад танилцуулах зорилготой. Энэ хичээлийг үзсэнээр оюутны эзэмшсэн байх мэдлэг чадвар: Нефтийн фракц болон нефть боловсруулалтын бүтээгдэхүүнд үндэслэн органик бодис, бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга. Нефтийн бус түүхий эдэд тулгуурлан төрөл бүрийн органик бодис үйлдвэрлэх арга, химийн урвалын мөн чанарыг мэдсэнээр бага оврын химийн үйлдвэрлэлийг эрхлэн явуулах чадвар эзэмшинэ.