ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Цэвэр нүүрсний технологи

3 кредит

Нүүрс нь эрчим хүч үйлдвэрлэх гол эх үүсвэр, шингэн түлш болон төрөл бүрийн химийн бодис, материал үйлдвэрлэх чухал түүхий эдийн нэг бөгөөд сүүлийн үед олон улс оронд нүүрс боловсруулах, нүүрснээс хий болон шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэрүүд баригдаж байгаагийн тоонд манай улс мөн багтаж байна. Нүүрсийг шатаах, ашиглах явцад ялгарсан хортой хий болон хаягдлууд хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаагаас нүүрсийг боловсруулан үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй хэрэглээг бий болгох нь маш тулгамдсан асуудал болоод байна. Үүнээс гарах арга замын нэг нь Нүүрсний цэвэр технологийн аргууд болно.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух