Шинжлэх ухаан техник, технологийн эрчимтай хөгжил нь түлш эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, шатахуун түлш, тосолгооны материалын нэр төрөл, зориулалт нь улам бүр нарийсч байна. Шатахуун тосолгооны материалын хими, анализ хичээлээр бүх төрлийн шатахууныг гарган авч, үйлдвэрлэх аргууд, шатахууны шинж чанар, ангилал, үзүүлэлтүүд, тэдгээрт тавигдах шаардлага, түлшний шаталтын процесс, түүний физик химийн үндэс, хийн түлш, автомашины түлш, агаарын хөлгийн түлш, дизелийн түлшний шинж чанар, тэдгээрийн ашиглалт, тослох материалууд, моторын тос түүний чанарын хөдөлгүүрт үзүүлэх нөлөөлөл, төрөл бүрийн зориулалтын тослох материалууд, техникийн шингэнүүд, тэдгээрийн химийн найрлага, шинж чанар, хадагалах, тээвэрлэх, ашиглахад шаардагдах аюулгүй ажиллагаа зэргийг үзэж судална.