Шатах ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт болон хэрэглээний үед байгаль ба хүрээлэн буй орчин, хүн ба амьтны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийн онцлог шинжүүд, хортой нөлөөллийн үр дагаварууд, тэдгээрийг багасгах, хүрээлэн буй орчинд аюулгүй, ээлтэй технологи сонгох, үүссэн бохирдлуулагчдыг дахин боловсруулах, зөв зохистой хаях арга замуудын талаар мэдлэг олгоно. Нефть, Нүүрс, Занар, Хийн олборлолт, боловсруулалт, тэдгээрээс үүдэлтэй бүтээгдэхүүн болон хаягдалд үнэлгээ хийх, хянах, зохицуулах мониторингийн онцлогуудын талаар мэдлэг эзэмшүүлнэ. Экологийн зөв чиг баримжаатай, эдийн засгийн үр ашигтай, шатах ашигт малтмалын үйлдвэрлэлийн талаарх онолын мэдлэг чадварыг олгоно.