Энэхүү хичээлээр шатах ашигт малтмалын ашиглалт ба боловсруулалтын үед үүсдэг хийн нэгдлүүдийг хэрхэн цэвэрлэх, салгах аргуудтай танилцана. Мөн байгальд орших хийн нөөцийн төрөл, шинж чанар, боловсруулалтын арга замуудыг судлана. Нүүрс, занар ба хийн түлшний шатаалт ба ашиглалтын үед үүсэх хийн хаягдлын гол бүрэлдхүүн болох хүчиллэг хийнүүд- СО2, Н2S SO2-ийг хувиргах физик, химийн аргуудын үндэстэй танилцана. Мөн NOx хийг азот болгон хувиргах орчин үеийн дэвшилтэт аргуудыг судлана. Коксын хийнээс бүтээгдхүүн буюу метан, устөрөгчийг хэрхэн үйлдвэрлэх технологийг судлана. Байгалийн хий ба нүүрсний давхаргын хийн найрлага, онцлог, боловсруулалтын технологитой танилцана.