Нүүрсийг бэлтгэх, хадгалах, угаах, боловсруулах болон баяжуулах технологи, цахилгаан станцад ашиглагддаг нүүрс шатаах зуух, бойлерийн хийц, бүтэц, тэдгээрийн үр ашгийг сайжруулах арга замууд, хэрэглээний ач холбогдлын талаар үндсэн ойлголт авна. Нүүрсний шатах процессын хими, онолын үндэс, шаталтын технологи, үе шат, шатаах төхөөрөмжүүд, тэдгээрийн хийц ба бүтцэд нүүрсний чанарын үзүүлэх нөлөө, нүүрсэнд тавигдах шаардлага, өнөөгийн ба ирээдүйн чиг хандлагыг судална. Нүүрсийг боловсруулалтанд бэлтгэх, эрдэс хольцын шинж чанар, тэдгээрийг салгах, цэвэрлэх аргууд, баяжуулалтанд бэлтгэх, нүүрсийг цэвэрлэх болон баяжуулах аргуудын төрөл, технологийн процесс, хэрэглэгддэг тоног төхөөрөмжүүд, шинэ болон дэвшилтэт технологийн талаарх үндсэн мэдлэг, тэдгээрийн хөгжлийн хэтийн төлөвийн талаар онол практикийн мэдлэг эзэмшинэ. Мөн нүүрсийг эрчим хүчний чиглэлэээр ашиглах процессоос шалтгаалсан хүрээлэн буй орчны асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаар ойлголттой болно.