Суралцагсад энэ хичээлийг судлах явцад шатахуун, шатах тослох материалын төрөл тус бүрт харгалзах шинжилгээний арга, тэдгээрт харгалзах багаж төхөөрөмжийн талаар мэдлэг эзэмшинэ. Үүнээс гадна манай орон нефть боловсруулах үйлдвэртэй болж нефтийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг болох үед төрөл бүрийн хроматографи, спектроскопийн аргууд болон элементийн микроанализатор, шатахууны шинж чанарыг судалдаг багаж аппарат, аргыг бүрэн эзэмшсэн чадварлаг мэргэжилтэн болох шаардлагад энэ хичээлийг судлах шаардлага зайлшгүй тулгарна.