Энэ хичээл нь шинжлэх ухааны дэвшилтийг магистрын оюутнуудад сургах зорилготой бөгөөд янз бүрийн судалгаанд X-ray-г ашиглах рентген шинжилгээний арга юм. Энэ хичээл нь физик, хими, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах эрдэс минерал, хэрэглээ, X - ray diffraction болон Х - ray Fluorescence - ын үр дүнг тайлбарлах арга барил эзэмшүүлдэг. Мөн дээж бэлтгэхэд орчин үеийн шинжилгээний багаж хэрэгслийг ашиглах, оюутнууд өөрсдийн сонирхож буй газар нутагт бие даасан судалгааны төслүүдийг хэрэгжүүлэхэд тусламж болох юм.