Докторын эхний жилийн оюутан өөрийн сонирхсон судалгааны ажлынхаа талаарх мэдээлэлийг мэргэжлийн сэтгүүл, сурах бичгээс олж авах, хийх судалгааныхаа үндсэн чиглэлийг тогтоох, олсон мэдээллээ аман болон бичгийн хэлбэрээр илтгэх, аргад суралцана. Хоёрдох жилийн суралцагч судалгааны ажлын явцаа хүснэгт, бүдүүвч, диаграмм байдлаар боловсруулах, хэлэлцүүлэг хийн дүгнэлт гаргах аргад суралцан аман болон бичгийн хэлбэрээр мэдээлэх. Гуравдахь жилийн суралцагч судалгааны ажлын үр дүнгээр илтгэл тавих, өгүүлэл нийтлүүлэх, тайлан бичих аргад суралцсан үр дүнгээ аман болон бичгийн хэлбэрээр мэдээлж, үнэлүүлэх.